Эх орончдын өдрөө хамтран тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-03 13:07:52

Эх орончдын өдрийг МАН, МАХН хоёр нь хамтран тэмдэглэв. Хуулиа баримтлан энэ баяраар шоу, тоглолт, үзвэр, үзэсгэлэн зохион байгуулсангүй, зөвхөн баярын хурал хийж эх орончдын түүхэн замналыг дурсан, тэдний уламжлалыг үргэлжлүүлэхийг уриаллаа.

Баярын хурлаар МАН-ын хорооны дарга Г.Солтан, МАХН-ын хорооны дарга О.Хабсатор нарын нэг нь үг хэлж, нөгөө нь илтгэл тавив. Хуучин намын хорооны дарга байсан Х.Баделхан, Ш.Жүкей, С.Хабыл, мөн дарга агсан Б.Муратын хүү М.Галымбек нар сэтгэгдлээ ярихдаа уг гарвал, удам судар нэгтэй уг хоёр нам хамтран ажиллах талаар ахмад гишүүдээс дэвшүүлсэн саналыг бүрэн дэмжин эвлэрч ажиллаад эхэлсэнд нь талархал дэвшүүлэв.

Ахмад гишүүн М.Зейнелхан эдгээр намууд сонгуулийн өмнө хамтарч байгаад баярласнаа илэрхийлээд, харин ялалтанд хүрвэл сонгуулийн дараа бялуу хуваалцах дээр дахин хагралдахгүй байхыг сануулав. Намуудын зүгээс тэргүүний хүмүүстээ шагнал урамшил, МАН шинээр элссэн 95 гишүүндээ батлах гардууллаа.

 

 

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ