Аавууд мэдлэгээ шалгуулж, спортоор өрсөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-11-06 20:23:47

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотын 20 дугаар цэцэрлэгийн багш нараас аавуудын дунд СӨБ-ын цөм хөтөлбөрийг сурталчлан таниулах үйл ажиллагааг зохион байгуулж, энэ сэдвээр мэдлэгийг нь шалгасан АХА тэмцээн зохион байгуулжээ.

Тус цэцэрлэгийн багш нар аавуудад СӨБ-ын цөм хөтөлбөрийн талаарх мэдлэгийг нь нэмэгдүүлэх мэдээллийг өмнө нь өгч байсан байна. Аавуудтай хамтран зохион байгуулсан энэ үйл ажиллагааны хүрээнд АХА тэмцээнээс гадна 

спортын тэмцээн зохион байгуулагдсан байна. Тэмцээнд зургаан бүлгээс шалгарсан 30 аавууд оролцож Оюунлаг аав шалгаруулах тэмцээнд О.Буянжаргал багштай ахлах бүлгийн аав н.Алтаншагай тэргүүлж, цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. Энэхүү арга хэмжээнд тус цэцэрлэгт хүмүүждэг хүүхдүүдийн аав маш идэвхи санаачилгатай оролцсон байна.

 

Холбоотой мэдээ