Дуучин О.Гантулгын шинэ цомог худалдаанд гарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Гитар хөгжмийг чадварлаг эзэмшин тоглодгоороо олноо танигдсан Дуучин О.Гантулгын анхны бие даасан “The Life is a Dream” цомог худалдаанд гарлаа.
Олны хүртээл болсон Нарны жим киноны дуу "Он жав", "Баярлалаа" болон шинэ уран бүтээлүүдээс бүрдэх тус цомогт 10 дуу багтжээ. Түүний шинэ цомгийг “Hi-Fi Records” болон “Orange records”-н салбаруудаас худалдан авахаас гадна “hi-fi.mn” цахим сайтаас онлайнаар захиалах боломжтой аж. Цахим сүлжээнд гитар хөгжмийг чадварлагаар тоглож буй бичлэгээрээ анх олонд танигдсан тэрбээр МҮОНТВ-ийн “Нарны жим” олон ангит киноны гол дүрийг бүтээж байсан юм.
Түүний хамгийн сүүлд гаргасан шинэхэн уран бүтээл "Аз жаргал" дууг хүлээн авна уу.