Монгол бахархлын өдрөөр "Тэмүүжин" дуурийг амилуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/.
Баянхонгор аймгийн Хүүхдийн "Тэмүүжин" театр Монгол бахархлын өдөр буюу өвлийн
тэргүүн сарын шинийн нэгэнд хүүхдийн "Тэмүүжин" дуурийг үзэгчдийн хүртээл болгоно. Монгол Улсад 2012 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон
тэмдэглэн өнгөрүүлж буй Монгол бахархлын өдөр буюу Их эзэн Чингис хааны
мэндэлсний 856 жилийн ойн өдөр энэ сарын найманд тохиох юм.
"Тэмүүжин" театрын
хувьд хөгжлийнхөө 30 гаруй жилийн түүхэнд өөрийн гэсэн онцлог, бүтээлийг туурвиж ирсний нэг нь "Тэмүүжин" дуурь юм. Өдгөө тус театрын ес дэх үе нь ийнхүү Монгол
Бахархлын өдрөөр тайзнаа дахин амилуулахаар бэлтгэл сургуулилт хийж байгаа аж.
“Тэмүүжин” дуурь амилж олны хүртээл болж, улмаар 1994 онд Соёлын яамны шийдвэрээр Тэмүүжин театр албан
ёсоор бүртгэлжүүлж байжээ.