Бичил бизнесийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Ирэх
2019 онд нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэлийг
боловсруулахдаа үйлдвэрлэлийг шинжлэх ухаанд тулгуурлан хөгжүүлэх, бичил
бизнесийг дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх 442 арга хэмжээ хэрэгжүүлэхээр
төлөвлөсөн талаар өнөөдөр эхэлсэн НИТХ-ын
ээлжит XIX хуралдаанд нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан
танилцуулав.
Нийслэлийн удирдлага энэ онд хотын хөгжилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэл баримтлан ажилласан бол 2019 онд дагуул, хаяа хотуудыг хөгжүүлж, агаар, орчны бохирдлыг бууруулах ажлыг үргэлжлүүлэн, иргэдийг тав тухтай орчинд амьдруулах нөхцөл бүрдүүлэхээр төлөвлөжээ.
Мөн замын хөдөлгөөний ачааллыг бууруулж,
нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр мөн цөөнгүй ажил хийхээр төлөвлөсөн байна. Агаарын бохирдлыг
бууруулах чиглэлээр энэ онд УИХ, Засгийн газрын гурван тогтоол гарсан. Энэ
хүрээнд нийслэлийн удирдлага 2018 оны төсөвт 3.4 тэрбум төгрөг төсөвлөж,
- боловсруулсан
түлш нөөцлөх, түгээх, бэлтгэл ажлыг хангах,
- техник,
технологийн мэдээллийн төв байгуулах,
- төрийн
өмчийн 10 хорооны барилгыг байгаль орчинд ээлтэй технологиор шийдвэрлэх,
- агаарын
чанарын суурин харуулын тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шинэчлэх,
- иргэдэд
экологийн боловсрол олгох,
- хяналт
шалгалт хийх,
- сургууль,
цэцэрлэгийн барилгын дулаан алдагдлыг бууруулах,
- галт
тэрэгний галлагааны зуухнаас гарах утааг бууруулах дэвшилтэт технологи
турших зэрэг төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Түүнчлэн сайжруулсан түлшний хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд газрын асуудлыг шийдвэрлэн шинэ үйлдвэр барих ажил эхлүүлж, агуулах байгуулахаар ажиллаж байгаа талаар танилцууллаа.
Б.Болд
Гэрэл зургийг Т.Чимгээ