Кабулд үйлдсэн халдлагын хариуцлагыг “Лалын улс” бүлэглэл хүлээв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-10-29 16:35:42

МОСКВА. /RIA Novosti/. Даваа гарагийн өглөө Афганистаны нийслэл Кабул хотын сонгуулийн хорооны байранд үйлдсэн халдлагын хариуцлагыг террорист “Лалын улс” бүлэглэл хүлээсэн тухай телевизийн “1TV” суваг мэдээлжээ.

 

Кабул хотын Цагдаагийн газрын төлөөлөгчийн мэдээлснээр, Афганистаны нийслэл хотын хараат бус сонгуулийн хорооны байранд террорист орон нутгийн цагаар өглөөний 08 цаг 15 минутад амиа золиосолж дэлбэрэлт үйлдсэн байна. 


Дэлбэрэлтийн улмаас хоёр хүн амиа алдаж, таван хүн гэмтэж шархадсан гэж урьд нь мэдээлжээ.

Холбоотой мэдээ