Амгалан дулааны станцыг жилийн дөрвөн улиралд ажиллуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/.Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "Эрчим хүчний салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр"-ийн хүрээнд 2021 он хүртэл станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлж шинэ эх үүсвэрийг бий болгоно хэмээн мэдэгдлээ.
Тэрээр ярихдаа, "Засгийн газрын
өнөөдрийн хуралдаанаар 2018-2021 он хүртэл
хэрэгжих эрчим хүчний салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг
баталлаа. Хөтөлбөрийн
хүрээнд Амгалан дулааны
станцыг 50 мегабайтын эрчим хүч үйлдвэрлэх боломжийг бүрдүүлж, жилийн дөрвөн улиралд
ажиллуулна. Мөн "ТЭЦ-III”-ыг 250 мегабайтаар
өргөтгөн 75 мегабайтаар хүчин чадлыг нь нэмэгдүүлнэ. Улмаар “ТЭЦ-IV”-ийн 1-4
генераторыг шинэчилж хүчин чадлыг нь 92
мегабайтаар нэмэгдүүлэхээр хөтөлбөрт тусгасан. Эдгээр станцын дэд бүтцэд суурилан өргөтгөл хийснээр хямд зардлаар 400-500 мегабайтын эх
үүсвэр нэмэгдэнэ. Түүнчлэн "Оюутолгой”-г эрчим хүчээр хангах ажлын хүрээнд Улаанбаатар
–Мандалговь хүртэл 300 киловаттын шугам
татаж эхлээд байна. “Оюутолгой”-г эрчим хүчээр хангахад 400-500 мегабайтын эх үүсвэрийг нэмэх
шаардлага бий. Ирэх оноос Оюутолгойг
тодорхой эх үүсвэрээр хангаж эхэлнэ. Мөн эрчим хүчний салбарын аюулгүй
байдлыг
хангах үүднээс хоёр газын генератор тавихаар зэхэж байна. Газын генератор нь 3-5 минутад халаалт өгөх боломжтой.
Түүнчлэн 100 мегабайтын хүчин чадал бүхий батарей хуримтлуурыг тавина. Дээрх хөтөлбөрийн хүрээнд баруун
бүсэд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг үргэлжлүүлэх бөгөөд одоогоор ТЭЗҮ нь
эцэслэгдээгүй байна. Харин зүүн бүсэд Дорнодын станцыг 50 мегабайтаар өргөтгөх
бөгөөд Хөгжлийн банкнаас санхүүжилтийг нь шийдвэрлэх юм. “ДЦС-II”-ыг 250
мегабайтаар өргөтгөхөд 250 сая ам.доллар шаардлагатай” гэлээ.