“Halloween” кино нээлтээ хийсэн даруйдаа шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2018-10-22 11:36:03

ВАШИНГТОН. /Xinhua/. Halloween” аймшгийн кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 77.5 сая ам.долларын ашиг орлого олж, Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлж эхэлсэн бөгөөд нээлтээ хийсэн даруйдаа хамгийн их ашиг орлого олсон аймшгийн кинонуудын хоёрдугаарт жагссан байна.


Энэ жагсаалтын нэгдүгээрт 2017 онд үзэгчдийн хүртээл болсон “It” аймшгийн кино 123 сая ам.долларын ашиг орлоготойгоор жагсаж байгаа юм. Түүнчлэн энэ 10 дугаар сард амжилттайгаар нээлтээ хийсэн кинонуудын жагсаалтыг тэргүүлж байгаа “Sony” компанийн уран бүтээл болох “Venom” киноны араас жагссан амжилтыг мөн үзүүлжээ.


Найруулагч Дэвид Гордон Гриний найруулсан “Halloween” кино нь ийм нэртэй цуврал бүтээлүүдийн 11 дэх нь бөгөөд анхны анги нь 1978 онд олны хүртээл болж байсан юм. 10 сая ам.долларын өртгөөр бүтсэн тус кино гадаадын орнуудад 14.3 сая ам.долларын ашиг орлого хэдийнээ олсон бөгөөд дэлхий даяар нийт 91.8 сая ам.долларын ашиг орлого олоод байна. 

Холбоотой мэдээ