“Ган үзэг-2018” наадамд зуун яруу найрагч оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-10-22 10:33:19

Ховд*МОНЦАМЭ/.Өсвөрийн яруу найрагчдыг дэмжих, тодруулах, авьяас чадварыг нээн хөгжүүлэх "Ган үзэг-2018 " яруу найргийн наадам энэ сарын 15-19-нд Ховд аймгийн Нийтийн номын санд амжилттай боллоо.

Яруу найргийн наадамд аймгийн төвийн болон хөдөө орон нутгаас нийт 100 гаруй залуу найрагч оролцоход насанд хүрэгчдийн ангилалд  Үенч сумын малын эмч Н.Тогтохбаяр, Алтай сумын сургуулийн багш Г.Сарнай, ахмад уран бүтээлч Д.Цэнд-Аюуш нар эхний гурван байрт шалгарав.

Тусгай байрт Жаргалант сумын  ерөнхий боловсролын долдугаар сургуулийн багш Г.Чулуунцэцэг, байгаль хамгаалагч Э.Гансүх нар тус тус шалгарчээ. Мөн Болор цомын эзэн яруу найрагч, Х.Эрдэнэбаатар агсаны нэрэмжит шагналыг Жаргалант сумын  3 дугаар сургуулийн багш Д.Мөнхтуяа хүртлээ.

Энэ жилийн "Ган үзэг" яруу найргийн наадам өмнөх жилүүдийнхээс олон хүн оролцсон, өрсөлдөөнтэй,сонирхолтой боллоо.


                                                                                                                                                          А.Бямбасүрэн


Холбоотой мэдээ