Хятадын НШУА-иас 2018 онд тус улсын эдийн засгийн өсөлт 6.6 хувьтай байна гэв

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-10-12 15:47:11

Бээжин/МОНЦАМЭ/.Хятадын Нийгмийн Шинжлэх ухааны академийн Санхүүгийн стратегийн судалгааны хүрээлэн болон Шиньхуа агентлагийн хийсэн тооцооллоор энэ оны 3 дугаар улиралд Хятадын эдийн засгийн өсөлт 6.7 хувьтай байж, бүтэн жилийн байдлаар 6.6 хувийн өсөлттэй гарна хэмээн тооцжээ.Энэ оны гуравдугаар улиралд дэлхийн эдийн засгийн сэргэлт үргэлжилсэн төлөвтэй байсан хэмээн Хятадын НШУА-ийн зүгээс үзэж байна. АНУ-ын эдийн засаг эрчимтэй өсөлтөө хадгалсан бол Европ, Японы эдийн засгийн өсөлт АНУ-аас сул дүнтэй гарсан. Дэлхийн эдийн засгийн хуваагдмал байдал, АНУ-Хятадын Худалдааны маргаан хурцдаж байгаа зэрэг нь зарим нэгэн шинэ зах зээлтэй улс орнуудад үзүүлэх эрсдэл нэмэгдэв. Мөн олон улсын харилцааны энэхүү тогтворгүй хүчин зүйлүүд нь Хятад улсын эдийн засагт олон төрлийн нөлөөлөл үзүүлж, эдийн засаг санхүүгийн эрсдлийг нэмэгдүүлсэн байна. 

Хятад улсын эдийн засаг энэ оны 3 дугаар улиралд өсөлтөө хадгалж чадсан ч дараах эрсдлүүд нэмэгдэх хандлагатай байна.Тухайлбал, худалдааны маргаан улам бүр хурцдаж байгаа нь ажил эрхлэлт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, ААН-үүдийн татвар төлөлт, түүхий эдийн үнэ өсөх зэргээр нөлөөлж буй юм. Тус академийн зүгээс энэ оны 4 дүгээр улиралд Хятадын эдийн засгийн өсөлт 6.5 хувьтай, ирэх онд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлвэл эдийн засгийн өсөлт 6.3 хувьтай байна гэж тооцоолжээ.


А.Анхбаяр

 

 

Холбоотой мэдээ