Гуравдугаар сарын 01-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА10.00 цагт Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хурлын зааланд тус хэлтсийн алба хаагчидад үнэ төлбөргүй бүх төрлийн эмнэлгийн үзлэг, нарийн оношлогоо хийнэ.
11.00 цагт МОНЦАМЭ агентлагийн байранд “АСЕМ-ын Мэдээллийн төв”-ийн албан ёсны нээлт болно.
11.00 цагт Төрийн ордонд Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил мэдээлэл хийнэ.
11.30 цагт “Эх орончдын өдөр” тохиож буйтай холбогдуулан МАН, МАХН-ын удирдлагууд Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө.
11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Хангайн бүсийн хурдан морины уралдааны талаар "Арвагар хээр"холбооноос мэдээлэл хийнэ.
12.00 цагт JCI Капитал салбар байгууллагаас санаачлан, БСШУЯ, Монголын Үндэсний номын сантай хамтран 2015 оноос эхлэн хэрэгжүүлж буй “Номын баринтаг” төслийн 2016 оны нээлт Монголын Үндэсний номын санд болно.
12.30 цагт "Монголд улс төрийн ууган нам байгуулагдсаны 95 жилийн ой-Эх орончдын өдөр"-ийн хүндэтгэлийн хурал СТӨ-ний Их танхимд болно.
14.00 цагт "Мэдээллийн цаг" уулзалт ГХЯ-нд болно.
"Монгол ньюс" мэдээллийн төвд
12.00 цагт "Иргэдийн шударга шүүх" ТББ-ын Залуучуудын холбооноос мэдээлэл хийнэ.
12.30 цагт Эрүүл сайхан ирээдүй” ТББ, МУБИС-ийн Оюутны холбоо хамтран I эмнэлэгт нэн шаардлагатай байгаа МА-42, МА-53, Tonometer, SlitLamp зэрэг оношлогооны өндөр хүчин чадалтай 40 гаруй сая төгрөгийн үнэ бүхий, нүд болон сонсголын аппаратыг бүх нийтийн хандив тусламжаар авч өгөх “Хамтдаа” аян зохион байгуулах гэж буй талаар мэдээлэл хийнэ.