Б.Гүнболд: Хот төлөвлөлт гэхээр автомашинаа тооцдог нь бидний алдаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар
/МОНЦАМЭ/. Өнгөрсөн 7 хоногт "Байгаль
орчинд ээлтэй тогтвортой тээвэр" сэдвийн дор манай улсад чуулсан НҮБ-ын Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын 11 дэх
удаагийн уулзалтын үр дүн, ач холбогдлын талаар олон улсын уг чуулганыг Монголын талаас зохион
байгуулсан БХБЯ, ЗТХЯ, БОАЖЯ, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр Нийслэлийн
Хэвлэл мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ.
Тогтвортой байгаль орчинд, хот байгуулалт, түүний төлөвлөлтөд ээлтэй тээврийг хөгжүүлэх асуудлыг голлон хөндөж, энэ талын шийд арга замыг бүс нутгийн хүрээнд төдийгүй олон улсын хэмжээнд, Азийн орнуудын Засгийн газрын төлөөлөл, олон улсын эрдэмтэн судлаачид нэг дор цуглан ярилцсанд чуулганы ач холбогдол оршиж буйг ЗТХЯ-ны Авто тээврийн бодлого хэрэгжилт зохицуулах газрын дарга С.Батболд онцолж байв.
Чуулганы хуралдаанд тавьсан олон илтгэлд чухал санаа шийдлийг дурдаж байсны дотор автомашины замыг шинээр барьснаар машины тоо улам нэмэгдэж, хотын замын ачаалал буурахгүй, харин ч эсрэгээр агаар, орчны бохирдлыг нэмэгдүүлж, замын осол, түгжрэл улам гарах сөрөг нөлөө хэвээр байгаа тул хөдөлгүүргүй, унадаг дугуй, цахилгаан болон усаар ажиллдаг эко тээврийн хэрэгслийн дэд бүтцийг бий болгох нь чухал байгааг онцолж энд Европоос эхлээд дэлхийн ихэнх хотууд дизель хөдөлгүүрээс татгалзан хориглож ус төрөгч болон цахилгаан тээвэр нэвтрүүлж, унадаг дугуй, явган явахыг онцолж байгааг тэмдэглэсэн.
Тиймээс нийтийн тээвэрт ийм хэрэгслийн
хүртээмжийг нэмэгдүүлж, нэвтрүүлэх, холбож өгөх, цагийн хуваарийн нарийн
зохицуулалт хийх, хот дотор болон хот хооронд метро, төмөр замын тээврийн
хэрэгслийг түлхүү ашиглахыг чуулганаас гарсан зөвлөмжид дурдсаныг хэвлэлийн
хурал хийсэн БХБЯ-ны Хотын байгууламж, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг
зохицуулах газрын дарга Б.Гүнболд танилцууллаа.
Хурлаас
гарсан зөвлөмжийн бичиг баримтыг “Бангкок Тунхаглал-2020”-ын дараагийн залгамж
бичигт тусгаж буйг мэдээлээд, ер нь аль ч салбар бай, тухайн салбарын “Хүний
нөөц”-ийн чадавхийг бэхжүүлэх нь бодлогын орчныг сайжруулах” чухал асуудал болж
буйг түлхүү тусгах зүйтэй гэдэг дээр тогтож энэ тал дээр АХБ-наас санхүүгийн
дэмжлэг үзүүлэх боломжтой болсныг мэдэгдсэн байна.
МОНЦАМЭ
агентлагий зүгээс БХБЯ-ны Хотын байгууламж, газрын харилцааны бодлогын
хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гүнболдоос “Энэ удаагийн олон улсын чуулганаас манай орны хувьд ямар үр дүн хүлээж
байв?” гэж асууахад тэрээр, “Юуны түрүүнд үр дүн гэхээсээ өмнө бид сургамж,
туршлагаар илүү юм мэдэж авлаа. Бид хот төлөвлөлт гэхээр автомашинаа тооцдог
байлаа. Тэгвэл бусад орнуудад хүн төвтэй төлөвлөлтийг эхлээд хийдэг байна. Энд
бидний алдаа, зөрөө оршиж байгаа учир эргэж харах зүйл их байна. Төлөвлөлт
хийхдээ уялдаа холбоог их харгалзан үздэг нь энэхүү олон улсын чуулганы гол
сэдэв болох “Тогтвортой хот байгуулалт, хот төлөвлөлтийг хийхдээ байгаль орчинд
ээлтэй тээврийн гүйцэтгэх үүрэг” оршиж байна. Үүнийг манай Монголын жишээн дээр
хэлэхэд бид хот төлөвлөлтөө хийхдээ хот хоорондын тээвэр, зам, дэд бүтцийг мөн
уялдаа холбоотойгоор шийдэх хэрэгтэй болж байна. Энэ мэтээр төлөвлөвөл манай
улсад хэрэгжих томоохон төслүүд цаас биш ажил хэрэг болно” гэв.
Б.Болд