Иран улс 10 сая торхны багтаамжтай газрын тосны агуулах барина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-01 12:21:18

МОСКВА. /ТАСС/. Ираны газрын тосны инженер, хөгжлийн компани 10 сая торхны багтаамжтай газрын тосны агуулах барих гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ тухай “Shana” агентлаг мэдээлэв.


Газрын тос экспортлохыг хориглох Ираны эсрэг хориг арга хэмжээг АНУ-ын эрх баригчид ирэх сарын 4-нд сэргээхээр төлөвлөөд байгаа билээ. Түүнчлэн эрх баригчид Иранаас газрын тос авахгүй байхыг холбоотнууддаа уриалсан юм.


Иран газрын тосны экспортын талаар мэдээллээгүй хэдий ч өнгөрсөн 8 дугаар сард газрын тосны олборлолтын хэмжээ буураагүй гэж мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч олон улсын эрчим хүчний агентлагийн тайланд дурдсанаар, Франц болон Өмнөд Солонгос улс Иранаас газрын тос худалдан авахаас татгалзаад байгаа бол Европын өмнөд хэсэг болон Энэтхэгийн зарим хэсэгт нийлүүлэлт буурсан байна. Харин Хятад улс одоогоор Иранаас газрын тос худалдан авсаар байгаа аж.  


Өнгөрсөн 5 болон 6 дугаар сард Иран улс өдөрт 2,6 сая орчим торх газрын тос хилийн чанадад нийлүүлж байснаас, Хятад болон Энэтхэг улс томоохон импортлогчид байжээ. 


Э.Аянзаяа

Холбоотой мэдээ