Үерийн гамшигт өртөн олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2018-09-25 10:54:40

МЕХИКО. /Xinhua/. Мексик улсын Мичоакан мужийн Перибан хотод өнгөрсөн ням гарагаас эхлэн үргэлжлэн орсон хүчтэй аадар борооноос үүдсэн үерийн гамшгийн улмаас 5 хүн амиа алдаж, 9 хүн сураггүй алга болсон байна.


Аадар борооны улмаас Кутио гол үерлэсэн нь ойр орчмын гудамж болон байшин барилгуудыг усанд автуулж, олон тээврийн хэрэгслийг урсахад хүргэжээ.


Цэрэг, цагдаагийн бие бүрэлдэхүүн аврах албаны ажилтнуудтай хамтран байшингууд болон гудамжинд хөглөрсөн хог хаягдлуудыг цэвэрлэх ажилд гар бие оролцож байна. Перибан хот нь мужийн нийслэл Морелиа хотоос 180 километр зайд оршдог ажээ.


“Үерийн усны түвшин зарим газарт 1.5 метр хүрсэн” гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна.


Э.Хулан

Холбоотой мэдээ