Зам тээврийн ослын улмаас олон арван хүн амь үрэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМКАБУЛ. /Xinhua/. Баасан гарагт Афганистан
улсын баруун нутгийн Фара мужид зорчигч тээврийн автобус эсрэг урсгалд явж
байсан ачааны тэрэгтэй мөргөлдсөний улмаас 14 хүн амь үрэгдэж, 29 хүн гэмтэж
бэртсэн тухай тус мужийн цагдаагийн газрын хэвлэлийн албаны төлөөлөгч Мохибулла
Мохиб мэдэгдсэн байна.
Уг осол нь Фара мужийн Бакуа дүүрэгт орон нутгийн цагаар өглөөний 04:30
цагт гарсан ба амиа алдагсдын дунд хүүхэд, эмэгтэйчүүд байсан ажээ.
М.Мохибийн мэдээлснээр, ослын шалтгааныг анхаарал болгоомжгүй жолоодлого
болон хатуу хучилттай замтай холбоотой хэмээн таамаглаж байгаа хэдий ч цагдаагийн
ажилтнууд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Э.Хулан
Холбоотой мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
21 цаг
Засгийн газраас ирэх долоо хоногт Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг УИХ-д өргөн барина
3 өдөр
Улаанбаатар