Завханы Засаг дарга сумдад ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-26 09:35:06

Завхан аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Цагаанхайрхан, Шилүүстэй, Отгон, Цагаанчулуут сумдад ажиллаж Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болоод аймгийн нийгэм, эдийн засгийн 2015 оны ажлын тайланг, танилцуулж  иргэдийн асуултад холбогдох албаныхан хариулт өгчээ.

Ирэх долоо хоногт аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив зүүн чиглэлийн сумдад ажиллахаар төлөвлөж байна. 

Завханы Засаг дарга жил бүрийн хоёр, гуравдугаар сард нийт сумдаар тойрон иргэдтэйгээ уулздаг уламжлалтай. Энэ үеэрээ тухайн онд хийгдсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл хийж, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа , төрийн  үйлчилгээний  талаар иргэддээ тайлагнаж тэдний санал хүсэлтийг сонсдог юм. 

Завхан аймаг Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ