“Яаралтай цуглар” дохиогоор бэлэн байдлыг шалгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-09-20 16:07:57

Дундговь/МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Онцгой байдлын газрын бүрэлдэхүүнийг есдүгээр сарын 17-ны 20 цаг 55 минутад “Яаралтай цуглар” дохиогоор ажиллуулж, гамшгаас хамгаалах үйл ажиллагааны бэлтгэл, бэлэн байдлыг шалгажээ.

“Яаралтай цуглар” дохиогоор Онцгой байдлын газар, Улсын нөөцийн салбар, Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид цугларч, алба хаагч нэг бүрийн бэлэн байдлыг шалгаж, тодорхой үүрэг, чиглэлийг өгч ажиллажээ.

Гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдал 90-95 хувьтай байсан гэж ОБГ-ын хүний нөөц, дотоод ажил, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Б.Мөнхжаргал мэдээллээ.

“Яаралтай цуглар” дохиог дуудлага хүлээн авагч утсаар өгдөг ба энэ удаагийн дохиогоор 43 алба хаагч жагссан байна. 

Д.Алтантогос

Холбоотой мэдээ