2016 оныг “Юрий Гагарины жил” болгон зарлалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
jargal@montsame.mn
2016-02-25 17:09:22

МОСКВА. /RIA Novosti/. Оросын төрийн мэдлийн "Роскосмос" корпораци дэлхий орчмын тойрог зам руу анх удаа хүн ниссэний 55 жилийн ойг тэмдэглэхээр 2016 оныг “Юрий Гагарины жил” болгон зарласан тухай тус корпорацийн хэвлэлийн алба мэдээлжээ.

“Баярын арга хэмжээ болон “Гагарин. Нислээ!” хөтөлбөрийн түншүүдийн үйл ажиллагааг "Роскосмос” цахим хуудсандаа болон нийгмийн сүлжээнүүд дэх албан ёсны хуудсууддаа танилцуулна” гэж мэдээлэлд дурдсан байна.

1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд дэлхий орчмын тойрог зам руу анх удаа жолоодлогот хөлгөөр Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Казах Улсын Байконур сансрын буудлаас ниссэн билээ. Сансрын "Восток" хөлгийг 27 настай Юрий Гагарин жолоодож, дэлхийн анхны домогт нислэгийг үйлдсэн билээ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ