Өмнөговь, Архангайн бүтээгдэхүүнүүд “Улаанбаатар Түншлэл-2018”-д шалгарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-09-18 18:06:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Улаанбаатар Түншлэл-2018” олон улсын намрын үзэсгэлэн худалдаа энэ жил Монгол Улсад үзэсгэлэнгийн салбар үүсэж хөгжсөний 43 жилийн ойд зориулан амжилттай болж өнгөрсөн билээ.

Үзэсгэлэнг зохион байгуулагчид болон оролцогчид, худалдан авагчид нэг зүйлийг онцлон хэлж байсан нь “Манай дотоодын бүтээгдэхүүнүүд чанар, сав баглаа боодлоос эхлээд олон улсын стандартад улам бүр дөхөж очин, төрөлжиж, хэрэглэгчдийн итгэлийг хүлээж байна гэсэн дүгнэлт байлаа. Энэ намрын ээлжит “Улаанбаатар Түншлэл-2018” үзэсгэлэн-худалдааны тэргүүн шагналыг ажлын байрыг тогтмол нэмэгдүүлэн, нийгмийн хариуцлагаа ухамсарлан хүнсний салбартаа бусдыгаа манлайлан, ДНБ болон улсын төсвийг бүрдүүлэхэд жинтэй хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа  “Жүр Үр” ХХК хүртсэн. Тэгвэл бусад шилдэг шагналын бүтээгдэхүүн-үйлчилгээг танилцуулвал:


  • Үзэсгэлэнгийн онцлох шинэ хүнсний бүтээгдэхүүнээр ““Хүнс комплекс” ХХК-ийн “Таван төрлийн зайдас”,
  • Үзэсгэлэнгийн онцлох шинэ бүтээгдэхүүнээр ““Мэргэн тур” ХХК-ийн “Классик загварын арьсан цүнх”,

  • Үзэсгэлэнгийн шилдэг экспортын бүтээгдэхүүнээр “Дэлбакс” ХХК-ийн “Арьсан түрийвч”,

  • Үзэсгэлэнгийн онцлох экспортын бүтээгдэхүүнээр “Монос трейд” ХХК-ийн “Эко уусдаг цай”,

  • Үзэсгэлэнгийн шилдэг импортын бүтээгдэхүүнээр “Глобал трейдинг девелопмент” ХХК-ийн “Star Balm”,

  • Үзэсгэлэнгийн шилдэг импортын бүтээгдэхүүнээр “Ноён уул эрдэнэ” ХХК-ийн ROsso NOBILE Cioccolata, Crema Nobile, Bianco Nobile, Ner Nobile  цуврал дарс,

  • Үзэсгэлэнгийн импортын орлох онцлох бүтээгдэхүүнээр оролцсон “Сурагчдын дүрэмт хувцас”,

  • Үзэсгэлэнгийн импортыг орлох онцлох бүтээгдэхүүнээр “Витафит ХХК-ийн “Sunny” брэндийн шүүс,

  • Үзэсгэлэнгийн импортыг орлох онцлох хүнсний бүтээгдэхүүнээр “Дэвшил трейд ХХК-ийн Голланд сортын үрээр монголд тарьсан “улаан лооль, өргөст хэмх” цэвэр шүүс,

  • Үзэсгэлэнгийн дэвшилтэт технологи ноу хау нэвтрүүлсэн бүтээгдэхүүнээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Багарашаант ХХК-ийн “Амин чанар” Сүүний уураг пептид,

  • Үзэсгэлэнгийн дэвшилтэт технологи ноу хау нэвтрүүлсэн бүтээгдэхүүнээр “Мах импекс” ХК-ийн “Тахианы цээж махан хиам”,

  • Үзэсгэлэнгийн дэлхийд өрсөлдөхүйц Монгол брэндээр “Улаанбаатар хивс” ХК-ийн Улаанбаатар, Алтанбулаг, Саян, Алтан өргөө нэрийн бүтээгдэхүүн,

  • Үзэсгэлэнгийн “Үлгэр жишээ оролцогч”-оор “СҮҮ” ХК, мөн шилдэг сав баглаа боодолтой бүтээгдэхүүнээр тус компанийн “Өтгөн Сүү” нэрийн бүтээгдэхүүн,

  • Үзэсгэлэнгийн Үндэсний өв соёл, уламжлал шингээсэн бүтээгдэхүүнээр Өмнөговь аймгийн “Өнөд өвлөх урлахуй” ХХК-ийн цуврал нэрийн бүтээгдэхүүн,

  • Үзэсгэлэнгийн Үндэсний өв соёл, уламжлал шингээсэн бүтээгдэхүүнээр “Алтан мөнгөн хонх” ХХК-ийн нэрийн бүтээгдэхүүн,

  • Үзэсгэлэнгийн хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнээр “СИРМ” ХХК-ийн “Molly’s” бүтээгдэхүүн,

  • Үзэсгэлэнгийн хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнээр “Өгөөж чихэр боов” ХХК-ийн “Жимст” нэрийн бүтээгдэхүүн,

  • Үзэсгэлэнгийн идэвхтэй оролцогчоор лабораторийн тоног төхөөрөмж, хангамжийн хэрэгслийн худалдаа эрхлэгч “Синапс” ХХК тус тус шалгарсан юм. 
Холбоотой мэдээ