Нийслэлийн МАН хуралдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-02-25 12:16:32

Нийслэлийн МАН-ын II хуралдаан өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд болж байна.

Хуралдаанд 800 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд Сонгуулийн хуультай холбоотой мэдээлэл хийж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа танилцуулж байгаа аж. Мөн хурлаар бүтэц зохион байгуулалтын асуудал хэлэлцэх юм байна.

Нийслэлийн МАН нь нийт 45 мянган гишүүнтэй бөгөөд даргаар нь Ц.Сандуй ажилладаг аж. 

Н.Туяа

 

Холбоотой мэдээ