Хэрэглэгчдийн 70 хувийг цахилгаанаар хангаад байна

Монголын мэдээ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-09-15 19:12:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар тасалдаж зогсоод байсан "ДЦС -4 ТӨХК" гарсан гэмтлийг сэргээх ажлыг үргэлжлүүлж 15.00 цагийн байдлаар бүрэн ачаалал авч эхлээгүй ч нийслэлийн хэрэглэгчдийн 70 орчим хувийн хэрэглээг боломжит чадлын хэмжээнд хангаад байна.

Одоогоор нийслэлийн баруун хэсгээс 10-р хорооллын зарим, 1-р хороолол, Гурвалжингийн гүүр орчим, Баянхошуу, Өлзийт хороо, Шувуун фабрик орчмоор, хойд хэсгээс Тасганы овоо, Зурагт, Дэнжийн мянга, Хайлааст, Чингэлтэй, Дамбадаржаа, Долоон буудал, Шадивлин, Жигжид, Гүнт орчмын хэрэглэгчид цахилгаангүй байна, цагийн дараа хэвийн горимд ажиллана гэж Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас мэдээллээ.


Тодруулга: Өнөөдрий байдлаар 09.54 минутад "ДЦС -4 станц бүрэн зогсож удаалаад “ДЦС-3”-ын үйл ажиллагаа доголдсонтой холбоотой нийслэл хотод цахилгааны тасалдал гарсныг албаны хүмүүс осол гараагүй, тухайн үед сэлгэн залгалттай зэрэгцэн станц бүрэн зогссон хэмээн тайлбарласан юм. Эхний ээлжинд станцын блокуудыг ажиллагаанд залгаж, станц хэвийн ажиллагаанд оржээ. III болон IY цахилгаан станц манай улсын эрчим хүчний дийлэнх хувийг хангадаг байна. Тодруулбал, ТЭЦ-4 70 орчим хувийг үлдсэнийг нь ТЭЦ 3 хангадаг. Дулааны III цахилгаан станцын үйл ажиллагаа хэвийн горимд шилжин хэрэглэгчдийг цахилгаанаар хангаж байна.

 

 

Холбоотой мэдээ