Завханы эмэгтэйчүүд тулгамдсан асуудлаа ярилцана

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2016-02-24 14:23:23

Завхан аймаг дахь Монголын эмэгтэйчүүдийн салбар зөвлөлөөс удахгүй тохиох Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтаж зөвлөлгөөн зохион байгуулах гэж байна.

Энэхүү зөвлөлгөөнөөр аймгийнхаа эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжиж эмэгтэйчүүдийн дуу хоолойг олонд хүргэх зорилгоор 24 сумын 400 төлөөлөгч эмэгтэйчүүдийн зөвлөлгөөнийг хийх юм. Энэ үеэр хөдөө орон нутгаас ирсэн төлөөлөгч эмэгтэйчүүд эмнэлгийн үзлэг оношилгоонд орохоос гадна үсчин гоо сайхнаар нэг өдрийн турш үйлчлүүлж эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй олон асуудлаар санал солилцож зөвлөлдөх юм байна. Мөн ээжээс үрдээ бичсэн захидал, Дуун цэнгүүн бүжгийн тэмцээн гээд олон үйл ажиллагааг гуравдугаар сарын 5-8-ны өдрүүдэд зохион явуулах юм байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ