Их Британийг ЕХ-ноос гарахыг дэмжигчдийн тоо буурчээ

Дэлхийд | Нийгэм
jargal@montsame.mn
2016-02-24 13:26:45

ЛОНДОН. /BBC/. Их Британийг Европын Холбооноос /ЕХ/ гарахыг дэмжигч иргэдийн тоо хоёр долоо хоногт 45 хувиас 38 хувь болж буурсан бол тус холбоонд үлдэх хүсэлтэй байгаа хүмүүсийн тоо ердөө нэг хувиар буюу 36 хувиас 37 хувь болж өссөнийг олон нийтийн санаа бодлыг судлах “YouGov” хүрээлэнгийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ. Уг санал асуулгыг Их Британийн “Times” сонины захиалгаар явуулсан байна.

Их Британийн иргэдийн 38 хувь нь улс орноо ЕХ-ноос гарахыг, 37 хувь нь үлдэхийг дэмжиж байгаа болох нь судалгааны дүнгээс харагджээ. Харин санал асуулгад оролцогсдын 25 хувь нь тодорхой хариулт өгч чадаагүй байна.

“YouGov” хүрээлэнгээс хоёрдугаар сарын эхээр санал асуулга явуулахад британичуудын 45 хувь нь улс орноо ЕХ-ноос гаргах хүсэлтэй байсан бол 36 хувь нь эсрэг бодолтой байжээ.

ЕХ-ны орнуудын удирдагчид Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмероны тавьсан нөхцөлүүдийг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт зөвшөөрсөн байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ