Сирийн энхийн хэлэлцээ хойшлогджээ

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2016-02-24 10:59:21

НҮБ. /Anadolu/. Женев хотод пүрэв гарагт болох Сирийн энхийн хэлэлцээ техникийн болон ложистикийн шалтгааны улмаас хойшлогдсон гэж НҮБ-ын албаны хүн өчигдөр мэдэгдэв.

Хэлэлцээ хэзээ үргэлжлэх талаар тэрбээр нарийн мэдээлэл өгөөгүй байна.

Сири дэх байлдааны ажиллагаа эрчимжиж байгаатай холбогдуулан энхийн хэлэлцээг “түр хугацаагаар” завсарлаж, энэ сарын 25-нд Женев хотод үргэлжлүүлнэ гэж Сирийн асуудал хариуцсан НҮБ-ын төлөөлөгч Стаффан де Мистура мэдэгдсэн билээ.

Уг хэлэлцээ нь Сирид таван жил үргэлжилж байгаа мөргөлдөөнийг зогсоох зорилготой юм. Мөргөлдөөний улмаас Сирид 250 мянга гаруй хүн амиа алдаж, 11 сая хүн орон гэргүй болсон байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ