2000 өрхөд газар өмчлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 20:34:18

Баян-Өлгий аймгийн   Өлгий суманд хувьд өмчлүүлэх газар хомсдсоор байна.

 -Өнгөрсөн жил 1750 өргөдөл ирсэнээс 1050 өрхөд газар өмчлүүлсэн.Өөр чиглэлд эзэнгүй газар үгүй болсон тул энэ онд нисэх буудал, Цагааннуур, Улаанхус сумын чиглэл дэх хамгийн зах газруудаас баг бүрийн гучин иргэн, нийт 2000 өрхөд газар олгоно. Хуулийн дагуу бол хүн болгонд газар өмчлүүлэх заалттай ч газрын боломжоос шалтгаалан 18 нас хүрсэн иргэдэд л олгохоор болж байна. Авсан газараа хоёр жилийн дотор ашиглаагүй нөхцөлд татаж авна гэж тус сумын ЗДТГ-ын мэргэжилтэн Б.Аманбек ярилаа.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ