Салхин цэцэг өвчний 84 тохиолдол бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 15:11:10

Сүхбаатар аймгийн хэмжээнд сүүлийн үед цэврүүт тууралтат халдварт өвчин буюу салхин цэцэг өвчний гаралт их байна. Тодруулбал Баруун-Урт сумын төв дээр байдаг арван цэцэрлэгээс 1,2,4,5-р цэцэрлэгүүд дээр зонхилон гарч байгааг Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Э. Анхбаяр хэллээ.

Одоогийн байдлаар 84 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  6,8 промилээр өссөн байна. Салхин цэцэг өвчнөөр өвчилж багаа хүүхдүүдийн дийлэнх хувийг 0-6 насны хүүхдүүд эзлэж байна.

Халзан сумаас салхин цэцэг өвчний 3 тохиолдол бүртгэгджээ. Салхин цэцэг өвчин нь бие дээгүүр тууралт гарах, халуурах шинж тэмдгээр илэрдэг. Тиймээс эцэг эхчүүд дээрх шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд сургууль цэцэрлэгт нь явуулахгүй байх, яаралтай эмнэлгийн байгууллагад хандахыг анхаарууллаа.

Мөн томуу, томуу төст өвчин эрс ихэсчээ.  Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг нь 26 ортой ч 2 сарын 22-ны байдлаар 46 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ