Уруул тагнайн эмгэгтэй өвчтнүүдийг орон нутагтаа эмчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 12:41:42

Завханд Уруул тагнайн эмгэг судлалын  нийгэмлэгийн салбар байгуулагджээ. Өнгөрсөн жил “Уруул тагнайн төрөлхийн эмгэгтэй өвчтөний эмчилгээ, үйлчилгээг хүртээмжтэй болгох нь” төслийн багийнхан Завхан аймагт ажиллаж салбараа байгуулжээ. 

Тус салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд аймагтаа уруул тагнайн төрөлхийн эмгэгийн талаарх ойлголтыг иргэдэд өгч, эмчилгээ, уруул тагнай төрөлхийн эмгэгтэй өвчтөнүүдэд үзүүлэх асаргаа сувилгааг хийж байна.  Мөн мэс заслын дараах хүндэрлүүдээс хэрхэн яаж урьдчилан сэргийлэх, уруул тагнай төрөлхийн эмгэгтэй өвчтөнүүдэд үзүүлэх хэл яриа, гажиг заслын эмчилгээг яаж хийх талаар мэргэжлийн зөвлөгөөг өгч буй юм.

Түүнчлэн өвчтөнүүдэд үзүүлэх асаргаа сувилгаа, гэр бүлийн сэтгэл зүйн асуудал ямар байх, нярайн үеийн хөхөөр хооллолт ямар байдаг, энэ өвчтөнүүдэд сэтгэл зүйн тус дэмийг хэрхэн өгөх гээд олон асуудлаар зөвлөгөө өглөө. Хүүхдийнхээ сайн сайхны төлөө цаг үргэлж санаа зовж яваа эцэг, эхчүүд энэ зөвлөлд сайн дураараа нэгдэж, салбар зөвлөлөөрөө дамжуулан мэдээ мэдээллээ солилцох боломжтой болсны зэрэгцээ амьдралын боломж муутай уруул тагнайн  төрөлхийн эмгэгтэй  өвчтөний  Улаанбаатар хот руу явж эмчлүүлэх тээврийн зардлыг нөхөн олгохоор болжээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ