Сэтгүүлчдийн дунд гэрэл зургийн уралдаан зарлалаа

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2016-02-22 16:51:45
oyuka_hu@yahoo.com

Энэ онд Эрдэнэт хот байгуулагдсаны 40, хэвлэл мэдээллийн байгууллага үүсч хөгжсөний 40 жилийн ой тохиож байна. Мөн 3-р сарын 6-нд Монгол Улсад Хэвлэл мэдээллийн байгууллага үүсч хөгжсөний 103 жилийн ой тохионо.

Эдгээр тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан гуравдугаар сарын дөрвөнд Уурхайчин соёлын ордны АРТ галерейд Эрдэнэт хотын үүсэл хөгжлийг харуулсан “Эрдэнэт хот-40 жил” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн гарна. Үзэсгэлэнд тавигдах гэрэл зургийг эхлээд шалгаруулна. Тодруулбал, “Эрдэнэт хот-40 жил” түүхэн гэрэл зургийн уралдааныг мэргэжлийн сэтгүүлч, гэрэл зурагчдын зарлаж байна. Бүтээлийг ирэх сарын нэгэн хүртэл МСНЭ-ийн Орхон аймаг дахь салбарт хүлээн авна.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ