Сэтгэцийн эмгэг нь хөдөлмөрийн чадвараа алдахад хүргэдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-02-19 14:16:00
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Сэтгэц, наркологийн  эмнэлэгт сэтгэцийн эмгэгтэй 134, мэдрэлийн тогтолцооны өвчтэй 532 иргэн бүртгэлтэй байдаг.  

Эдгээр иргэн зөвхөн өвчин хүндэрсэн үед  эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаг байна. Зарим тохиолдолд асран хамгаалагч ч хэрэгтэй байдаг ажээ. Мөн завсарын эмгэгтэй буюу айх, түгших, гутрах, нойргүйдэх сэтгэцийн эмгэгтэй иргэд олон бий гэнэ. Ийм хүмүүс ажил хөдөлмөр эрхлэхдээ хэвийн ч  сэтгэл санааны хувьд тогтворгүй эмзэг байдаг ажээ. Иймд мэргэжлийн эмчид хандаж сэтгэл зүйн зөвлөгөө авах нь сэтгэцийн эмгэг хүндрэхээс урьдчилан сэргийлэх арга гэж Сэтгэц, наркологийн эмнэлгийн эмч нар хэлж байна.  Хэрэв энэ асуудлаа хүндрүүлвэл хөдөлмөрийн чадвараа алддаг байна.  Иймд иргэд сэтгэлзүйн тулгамдсан асуудлаа дор бүр нь шийдэж сурах хэрэгтэй гэнэ. Ингэхийн тулд сэтгэл зүйн төвүүд олон байх шаардлагатай ажээ. Орхон аймагт тогтмол үйл ажиллагаа явуулдаг ийм төв ердөө 5 байдаг. Үүнийг нэмэхийн тулд орон нутгаас тодорхой дэмжлэг шаардлагатай байгаа юм.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ