Цэцэг өвчин хаврын төллөлтөнд сөргөөр нөлөөлж болзошгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-02-19 12:19:26

Төв аймаг энэ хавар 1 сая 987 мянган төллөх насны хээлтэгчээс 1 сая 100 мянган төл хүлээж авах урьдчилсан тооцоо байгаа нь урьд оноос 112 мянган толгой буюу зургаан хувь өсчээ.

Нийт төллөх насны хээлтэгчээс ингэ 1170, гүү 111 мянга 974, үнээ 126 мянга 102, хонь 1 сая 63 мянга 244, эм ямаа 685460, толгой байна. Лүн сум ингэ 185, Эрдэнэсант сум гүү,хонь, ямаа 11894-56410 толгой буюу хамгийн олон төллөх насны хээлтэгчтэй байгаа аж.

Зарим суманд дэгдээд буй цэцэг өвчин мал төллөлтөнд сөргөөр нөлөөлж болзошгүй тул аймгийн засаг даргын нөөц сангаас нэмж, 15 сая төгрөг шийдвэрлэж, улсын төв лабораториос 100 мянган тун вакцин татахаар хэлэлцэж байгаа тухай ХХААГ мэдээллээ.

2016 оны 1 сарын 15-аас дэгдэж, 2 сарын 14-ны байдлаар Сэргэлэн, Баянцагаан сумдад шинж тэмдэг илрээд буй уг өвчний тархалт дэгдснээс хойш орон нутгаас 28 сая төгрөг зарцуулж, 560 орчим хонь устгасан байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

 

 

 

Холбоотой мэдээ