“Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор Идэр-Онон ХХК шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-18 17:53:37

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын иргэн М.Оюунжаргал захиралтай Идэр-Онон ХХК нь Улсын тэргүүний тариаланч хамт олноор шалгарчээ.

Хөвсгөл аймгийн Идэрийн голын хүү, Хэнтий аймгийн Онон голын бүсгүйн  нутагт хамтын амьдралаа эхлүүлэхдээ “Идэр Онон” ХХК-ийг байгуулсан түүхтэй бөгөөд тус компани нь өдгөө 10 гаруй жил үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлж, хамт олноороо га талбайгаа өргөжүүлэн ажиллаж байна.

Тус компани нь 2013 онд Улсын тэргүүний тариаланч хамт олноор шалгарч байжээ.

О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ