Ачаа тээврийг бүртгэлжүүлэх журам мөрдөгдөж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-18 17:52:11

Хэнтий аймгийн Автотээврийн төв энэ сарын 15-наас эхлэн Чингис хотын Хэрлэн голын  гүүрэнд 24 цагийн хяналтын пост ажиллуулж, ачаа тээврийн замын хуудас, дагалдах бичгийг бүртгэх, мөн олгох ажлыг зохион байгуулж ажиллаж эхэллээ.

Тус ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар ачаа тээвэрлэлт, бичиг баримтын зөрчил гаргасан жолооч нар бүртгэгдээгүй гэж албаныхан хэллээ.

Автотээврийн үндэсний төв нь өнгөрсөн онд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж,  хот хоорондын ачаа тээвэрлэлтийг зохицуулан зохион байгуулах үүрэгтэй эрх бүхий байгууллага болж, дүрэм нь батлагдсан. Энэ хүрээнд Хот хоорондын ачаа тээврийг нэгдсэн зохион байгуулалтад оруулахаар урт хугацааны төлөвлөгөө гарган ажиллаж эхэлжээ.

Тус төлөвлөгөөний эхлэл болж Зам, тээврийн сайдын өнгөрсөн оны 12-р сарын 02-ны өдрийн 327 дугаар тоот тушаалыг үндэслэн ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаанд холбогдох дүрэм журам, стандарт шаардлагыг хангуулан замын хуудас бусад холбогдох бичиг баримтыг хянан шалгах, бүртгэлжүүлэх ажлыг улс даяар энэ сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулж ажиллах шийдвэр гарсан байна.

О.Буянхишиг

Холбоотой мэдээ