Нэг милийн зайн гүйлтийн дээд амжилтыг эвджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
jargal@montsame.mn
2016-02-18 13:12:21

СТОКГОЛЬМ. /TASS/. Этиоп улсын тамирчин Гензебе Дибаба битүү байгууламжад болдог 1 милийн /1.6 км/ зайн гүйлтийн тэмцээнд 26 жилийн өмнө тогтоосон дээд амжилтыг эвджээ. Тэрбээр 4 минут 13.31 секундын амжилт үзүүлсэн байна.

Дибаба энэ амжилтыг Шведийн Стокгольм хотод болсон тэмцээний үеэр тогтоож, Румыны гүйлтийн тамирчин Диона Мелинтегийн 1990 оны хоёрдугаар сарын 9-нд тогтоосон 4 минут 17. 14 секундын дээд амжилтыг эвджээ.

Дибиба нь 2015 оны 1500 метрийн зайн гүйлтийн эмэгтэйчүүдийн дэлхийн аварга бөгөөд 1500, 3000 болон 5000 метрийн зайн дээд амжилтын эзэн юм.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ