Монголын багийн хувцасны загварын эхний шалгаруулалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-02-18 11:50:49

Монголын үндэсний олимпийн хорооны “Олимпик хаус”-т лхагва гарагт “Рио-2016”-г зорих баг тамирчдын хувцасны уралдаанд оролцогчдын загваруудтай танилцан шүүгчдийн саналаар ёслолын болон спорт хослолуудаас тус бүр 3 загварыг сонгож дараагийн шатанд оролцуулахаар болов.

МҮОХ нь ЭМСЯ, Монголын паралимпийн хороотой хамтран "Рио-2016" зуны олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдын өмсөх ёслолын болон спорт хувцасны уралдааныг зарласны дагуу ийнхүү анхны шалгаруулалтыг явуулжээ.

Тус уралдааныг Монголын дизайнеруудын холбоо, МҮОХ, МПОХ, ЭМСЯ, БТСХТөв, Спорт холбоодын төлөөллөөс нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарган ажиллаж байгаа юм. Анхны шалгаруулалтад нийт 4 загвар зохион бүтээгчийн 8 ёслолын, 7 спорт хувцасны загвар ирүүлсэн байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ