Казах ардын харилцаа дууны тэмцээн зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-17 18:23:30

Баян-Өлгий  аймгийн сэтгүүлчдийн салбар зөвлөл орон нутгийн музейтэй хамтран казах ардын айтыс (харилцаа дууны) тэмцээн зохион байгууллаа.

1980-аад оноос сэргэж эхэлсэн үндэсний энэ урлаг нийгэм эдийн засгийн харилцааны өөрчлөлт, нүүдэл суудал зэргээс шалтгаалан буурч сарниж эхэлсэн байдаг. Тухайлбал өмнө нь МЗЭ-ийн харьяа уран үгсийн чуулганы нэгэн салбар болсон «Мурагер» нэртэй хамтлаг улсын төсөв, хэд хэдэн орон тооны уран сайханчидтай ажилладаг байснаа МЗЭ өөрөө 1991 оноос улсын татаасгүй ажилладаг болсоноор айтыс урлаг зогсонги байдалд хүрчээ. Гэсэн ч томоохон баяр тэмдэглэлт үйл явдлын үед айтыс тэмцээн байнга зохиогдсоор ирсэн, харин Казахстан, БНХАУ-ын айтысчдаас сүүлддэг болсон тул тэдэнтэй өрсөлдөх чадвартай болохын тулд тэмцээнийг энэ байгууллага үе үе зохиох, Наурыз баяраар Казахстаны нэрт найрагчдыг урьж тэрэнтэй уран үгээр мэтгэлцэхээр энэ арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн байна.

                                                                                                                                        Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ