Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн уран бүтээлийн цэнгүүн Ховдод болно

Орон нутагт | Ховд
erdenechimeg@montsame.mn
2016-02-17 12:40:35

Төрийн шагналт, Ардын уран зохиолч, СГЗ Бавуугийн Лхагвасүрэнгийн уран бүтээлийн цэнгүүн Ховд аймгийн төв Ховд хотноо болох гэж байна. Монголын зохиолчдын эвлэлийн “Алтай” салбар,аймгийн Боловсрол  соёлын газар энэхүү арга хэмжээг зохион байгуулах юм.

Ардын уран зохиолчийн цэнгүүн  энэ оны 2-р сарын 19-ны 16:00 цагт Ховд их сургуулийн урлагийн зааланд мөн өдрийн  19:00 цагаас  аймгийн Хөгжимт Драммын Таерт  тус тус болох юм.

Их найрагчийн уран бүтээлийн цэнгүүнд МЗЭ-ийн хорооны дарга Гомпилдоогийн Мөнхцэцэг, Болор цомын эзэн Хөөдөөгийн Эрдэнэбаатар, яруу найрагч Лхагвасүрэнгийн Моломжамц, Болор цомын эзэн  Цэвэг-Очирын Эрдэнэбаатар, Мөнгөнхүүгийн Отгонбаяр нар оролцох юм.

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн Ховд аймгийн Ерөнхий боловсролын сурагчидтай уулзалт хийж, сурагчдын сонирхсон асуултад хариулт өгч чөлөөт уулзалт хийх юм. Мянга сонсохооор нэг удаа үз гэгчээр хязгаар нутгийн хүүхдүүд ардын уран зохиолчтой уулзах ховор боломж тохиох гэж байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ