Д.Номин-Эрдэнэ 1,5 оноо авахад Их мастерын нормоо биелүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-02-17 10:28:54

Серби улсын Нови-Сад хотноо зохион байгуулж буй Их мастер цолны норм олгох 10 дугаар зэрэглэлийн тэмцээний 6 дахь өрөгт Олон улсын мастер Д.Номин-Эрдэнэ Сербийн их мастер М.Марковичийг хожиж 5 оноотой боллоо.

Түүний араас Туркменистан улсын шатарчин Олон улсын мастер М.Аннабердиев 3.5 оноотой удаалж байна. ОУМ Д.Номин-Эрдэнэ үлдсэн гурван өргөөс 1,5 хожил авахад Их мастерын нэг норм биелүүлнэ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ