Энэтхэг баллистик пуужингийн ээлжит туршилтаа явуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-16 15:34:21

ШИНЭ-ДЕЛИ. /TASS/. Энэтхэг улс ойрын тусгалтай, “газар-газар” ангиллын “Prithvi-2” нэг угсраа шингэн баллистик пуужингийн ээлжит туршилтыг явуулсан тухай “India Today” сэтгүүлд мэдээлжээ.

Пуужинг тус улсын зүүн нутгийн Одиша мужийн Чандипур полигоноос хөдөлгөөнт төхөөрөмжөөс харвасан бөгөөд Бенгалын буланд байндаа оновчтой туссан байна.

500 кг-аас 1 тонн хүртэл жинтэй цэнэгт хошуу, тухайлбал, цөмийн цэнэгт хошуу тээх чадалтай “Prithvi-2” баллистик пуужинг 1983 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Залуурт пуужингийн зэвсэг бүтээх цогц хөтөлбөрийн” хүрээнд бүтээжээ.

1996 оны нэгдүгээр сарын 27-нд явуулсан “Prithvi-2” пуужингийн анхны туршилт амжилттай болсон байна. Уг пуужинг 2003 онд Энэтхэгийн зэвсэглэлд хүлээн авчээ. Хамгийн сүүлд “Prithvi-2”-ын туршилтыг 2015 оны 11 дүгээр сард явуулсан байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ