Осолд холбогдсон хоёр жолоочийн гэм буруутай нь оноогоо хасуулна

Монголын мэдээ | Хууль
gantuya@montsame.mn
2016-02-16 13:02:48

Зам тээврийн осолд холбогдсон хоёр жолоочийн гэм буруутай этгээдийн оноог хасч тооцно. 

“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам” энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ч иргэдийн дунд зарим нэг зүйл заалт ойлгомжгүй, торгууль шийтгэл давхар оноож байна гэсэн шүүмжлэл гарах болсон. Харин үүнд Замын цагдаагийн газраа цахим хуудсаар дамжуулан дараах тайлбарыг өгчээ. Тодруулбал "Зам тээвэр осолд холбогдсон хоёр жолоочийн буруутай этгээд нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байвал шууд Даатгалын байгууллагадаа хандаж хохирлоо барагдуулж болно. Цагдаад хандах шаардлагаггүй. Ингэснээр тус жолоочийн оноо хасагдахгүй болно" гэжээ. Өөрөөр хэлбэл жолооч осолд холбогдсон ч өөрийн буруу биш бол оноогоо хасуулахгүй юм. Харин Даатгалын байгууллага заавал цагдаагийн тодорхойлолт шаардаж байвал Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаж болох аж.  
Мөн хурд хэтрүүлсэн, гэрэл дохио зөрчсөн үндэслэлээр гэрийн хаягаар торгуулийн хуудас очдог. Харин энэ тохиолдолд тухайн автомашиныг эзэмшигч бус өөр хүн жолоодож байгаад зөрчил гаргасан бол жолоо барьж байсан хүнээр торгуулиа төлүүлж, оноо хасуулахаас сэргийлж болох юм байна. Ингэвэл автомашины эзэмшигч биш тухайн үед жолоо барьж байсан хүний оноо хасагдана гэсэн үг. 

Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох нь зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлж, жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлэх зэрэг үндсэн зорилготой юм. Журамд зааснаар зөрчлийн онооны дээд хэмжээ 10 байх бөгөөд ЗХАБ-тай холбоотой хууль, тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд холбогдох хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, зөрчлийн оноог дараах хэмжээгээр хасахаар заасан. 

Н.Туяа

Холбоотой мэдээ