Орхон аймагт 73 ажилд шууд авалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-02-16 01:26:00
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Худалдан авах ажиллагааны алба энэ онд 9.1 тэрбум төгрөгийн 73 ажилд шууд худалдан авалт болон тендер зарлана.

Нэгдүгээр улирлын байдлаар тендер зарлалт 70 орчим хувьтай байгаа гэнэ. Харин ирэх сард төлөвлөсөн тендер зарлагдаж дуусна тус албаны  мэргэжилтэн М.Батнягт хэллээ. Үлдсэн ажлууд нь техникийн тодорхойлолт, зураг төсөв нь ирээгүй байгаа ажээ.

Тендерийн тухай хуулиар 10 сая төгрөгнөөс доош үнэ бүхий бараа ажил үйлчилгээг шууд гэрээ байгуулан хийдэг. Харин энэ жил хамгийн их мөнгөн дүнтэй ажил нь БОЭТ-ийн эм, эмчилгээний хэрэгсэл ханган нийлүүлэх буюу  1.3 тэрбум төгрөгийн  төсөвтэй тендер байна.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ