Хоёр тарифт тоолуур суурилуулахад 200 сая төгрөг баталжээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2016-02-16 01:22:48
oyuka_hu@yahoo.com

Ирэх сараас  Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж, Эрдэнэ, Говил, Баянбулаг багийн 2400 өрхөд хоёр тарифт тоолуур суурилуулна. Үүнийг “Эрдэнэт Булганы ЦТС” ТӨХК, “Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК хамтран хийнэ. 

Хоёр тарифт тоолуур  90 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд 80 хувийг нь орон нутаг,  үлдсэнийг нь тухайн айл өрх төлнө. Дээрх өрхийг сонгохдоо багийн ажлын албатай ярилцсаны зэрэгцээ  цахилгааны хүчдэлийн уналт багатай хэсгийг гол шалгуураа болгожээ.  

Айл өрхөд хоёр тарифт тоолуур тавих ажил өнгөрсөн жил эхлэх ёстой байсан боловч тендер шалгаруулалт амжилтгүй болсон тул ийнхүү он дамжин хийгдэж байна. Эл ажилд 200 сая төгрөг баталсан юм. Уг хөрөнгийг байгалийн нөөц ашигласны төлбөрөөс гаргажээ.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ