Оросын баг тамирчид анхны медалиа авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
jargal@montsame.mn
2016-02-15 14:07:11

ЛИЛЛЕХАММЕР /Норвеги/. /TASS/. Норвеги улсад болж буй Залуучуудын өвлийн хоёрдугаар олимпын наадмын хоёр дахь өдөр Оросын биатлоны тамирчин Егор Тутмин 7.5 км-ын зайд хүрэл медаль хүртэж багтаа анхны медалийг авчирчээ. Оросын эмэгтэй биатлончдоос одоогоор медаль хүртээгүй байна.

Ням гарагийн үдээс өмнө  АНУ-ын шигшээ баг Оросын керлингчдыг 9:6 онооны харьцаагаар хожсоноор оросууд өвлийн олимпын наадамд анхны ялагдлаа хүлээжээ.  

Даваа гарагт буюу өнөөдөр Залуучуудын өвлийн олимпын наадмын тэмцээний 12 багц медалийн эзэд тодорно. Тэмцээний гурав дахь өдөр эрэгтэй, эмэгтэй биатлоны аваргууд мөн уран гулгалтын тэмцээний спортын хосын болон эрэгтэй ганцаарчилсан төрөлд ялагчид тодорно. Спортын хосын төрөлд богино үзүүлбэрийн дараа хоёрдугаар байранд орсон Оросын шигшээ багийн Екатерина Борисова, Дмитрий Сопот нар, мөн гуравдугаарт яваа Алина Устимкина, Никита Володин нар медаль авах магадлалтай байна.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ