Шийдлийн Засгийн газрыг шүүхэд өгсөн гэв

Монголын мэдээ | Хууль
gantuya@montsame.mn
2016-02-15 13:25:29

“Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжин өнөөдөр Шийдлийн Засгийн газрыг огцруулахыг шаардаж, шүүхэд өгсөн талаар мэдээлэл хийв.

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд Засгийн газар хууль зөрчин Онон голын сав газар, ойн сан бүхий газарт хууль бусаар Австралийн хөрөнгө оруулалттай Гутайн даваа хэмээх компанид алт олборлуулахаар тусгай зөвшөөрөл олгосон гэлээ.  

Мөн Увс аймгийн нийт 14 сумын газар нутгийг хамрах хэмжээний талбайд газрын тосны хайгуул хийх зөвшөөрлийг Хонгконгийн хөрөнгө оруулалттай “Монголиа гладвилл Увс петролиум” компанид олгосон зэргийг үндэслэн Засгийн газрыг шүүхэд өгч байгаа гэв.  

Энэ хэргийг шүүхээр нотлуулан улмаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд уламжлан, Шийдлийн Засгийн газрыг огцруулна гэлээ.

С.Сайнзаяа

Холбоотой мэдээ