Баллон дэлбэрсний улмаас хүний амь эрсдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2015-09-15 16:18:06

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ДЦС-4 ТӨХК-ийн урд “ТОСА” ХХК-ийн хашаанд өчигдөр баллон дэлбэрчээ.

Баллон дэлбэрлээ гэсэн дуудлагыг тус өдрийн  09:48 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр очиход 200 л-ийн багтаамжтай будагны савыг төмөр тасдагчаар тасдах үед тэсрэлт үүссэн байдалтай байжээ. Дэлбэрэлтийн улмаас 20 настай, эрэгтэй У нас барсан байсныг дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн аж.

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд