Лавров: Турк улс Сири дэх “Лалын улс” бүлэглэлийг дэмжиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-02-12 14:41:10

МЮНХЕН. /Sputnik/. Алеппо хотын баруун зах хэсэг одоо болтол "Аль-Нусра", “Лалын улс” бүлэглэлийн хяналтад байгааг пүрэв гарагт болсон Олон улсын Сирийг дэмжих байгууллагын уулзалтын дараа С.Лавров мэдэгджээ.

Сирийн Алеппо хот орчмын босогчид, тэдний дотор, "Аль-Нусра" болон "Жаиш аль-Ислам" бүлгийнхэн Турк улсаас дэмжлэг авдгийг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров мэдэгдээд, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2254 тогтоолд террорист байгууллагад дэмжлэг үзүүлэхийг хориглосон байдгийг онцлон тэмдэглэжээ.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ