БНХАУ: Сирийн хямралыг зохицуулахад Иран чухал үүрэгтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-12 14:30:18

МЮНХЕН. /TASS/. Сирийн хямралыг зохицуулахад Иран идэвхтэй, бүтээлчээр оролцоно гэж БНХАУ найдаж байна гэж тус улсын Гадаад хэргийн сайд Ван И Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зарифтай уулзах үеэрээ мэдэгджээ.

Сирийн асуудлыг улс төрийн арга замаар зохицуулахын тулд оролцогч талууд цэргийн арга барилыг умартах ёстой гэж Ван И мэдэгдээд, Сири улсад дэмжлэг үзүүлэх олон улсын бүлгийн уулзалтын үеэр эвлэрэлийн гэрээ байгуулах болон энхийн хэлэлцээг яаралтай үргэлжлүүлэх зөвшилцөлд хүрнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн тэрбээр, үүнд Иран идэвхтэй, бүтээлчээр оролцоно гэдэгт БНХАУ найдаж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Иранд БНХАУ-ын төлөөлөгчид айлчилсантай холбоотойгоор хоёр улсын харилцаа амжилттай хөгжиж байна гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ