Хөвсгөлөөс Улсын сайн малчин 6 тодорчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-02-12 09:55:22

Хөвсгөл аймгаас 6 сайн малчин, Улсын тэргүүний тариаланч 1 тодорчээ.

Цагаан-Уул сумын Хужирт багийн малчин Чимэддоржийн Батбаатар, Шинэ-Идэр сумын Баяннуур багийн малчин Жамсрангийн Гунгаа, Бүрэнтогтох сумын Их-Уул багийн малчин Баасанжавын Эрдэнэбилэг, Төмөрбулаг сумын 2 дугаар багийн малчин Дондовийн Зоригоо, Алаг-Эрдэнэ сумын 3 дугаар багийн малчин Готовын Чулуунбаатар, Түнэл сумын 2 дугаар багийн малчин Жанцангийн Лхагвадорж нар Улсын сайн малчин болжээ.

Мөн Улсын тэргүүний тариаланчаар  Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ногоочин Жамцын Буманчулуун шалгарч хөдөлмөр бүтээлээ улсдаа үнэлүүллээ. Тус  аймгийн мал аж ахуйд ажиллаж байгаа 30 гаруй мянган малчдын дотор мал маллагааны арга туршлагаар бусдыгаа манлайлж байгаа “Улсын сайн малчин” хэмээх алдар хүртсэн 30 шахам малчин байдаг бол энэ жил сайн малчдын тоо зургаагаар нэмэгдлээ.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ