Сүү өргөн золгохыг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-02-05 22:11:04

Ховд аймгийн Жаргалант сум “Архи,тамихгүй Ховдчууд” хөтөлбөрийн хүрээнд сар шинийн баяр тохиолдуулан сумын ИТХ, Засаг дарга түүний тамгын газар нийт Ховдчуудаа сар шинээ тэмдэглэхдээ төрт ёс , монгол ёс заншлаа дээдлэхийг уриаллаа.

Уриалгад монгол ёс заншлаа дээдлэн, азай буурлууддаа хүндэтгэл үзүүлж, ирж буй мичин жилээ сайхан угтан Монгол улсын Ерөнхийлөгчийн  сар шинийн баяраар сүү өргөж шинэлэх уриалгыг дэмжлээ.

Ховд аймгийн Жаргалант сум ирж буй гал бичин жилдээ  архи ,тамхины хэрэглээг багасган, зөв боловсон соёлтой хэрэглээг дэмжин, айл өрх, ахан дүүстээ золгохдоо цагаан сүү барьж золгохыг уриалгадаа онцоллоо.

Хаврын тэргүүн гал бичин жилдээ айл өрх бүрийн амьжиргаа дээшилж, азай буурлууд, нялхас маань эрүүл энх, баяр баясгалангаар бялхам дүүрэн байх ерөөлийг өргөж, нийт Ховдчуудаа сар шинээ сайхан угтахыг ерөөлөө.  

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ