Олон улсын сургалт явуулах байгууламж хүлээн авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-02-05 10:32:15

Монгол Улсын Зэвсэгт хүчин АНУ-ын Номхон далайн дахь цэргийн командлалтай хамтран олон арга хэмжээ зохион байгуулж байгаа билээ. Энэхүү ажлын нэг хэсэг болох Дэлхийн энхийг дэмжих санаачилга хөтөлбөрийн санхүүжилтээр баригдсан барилга, байгууламжийг хүлээх авах ёслол боллоо. 

Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд дөрвөн том барилга байгууламж ашиглалтанд орсон нь 250 хүний суудалтай Соёлын төв, 20 автомашины граж, цэргийн халуун усны барилгыг бохирын системтэй нь шийдвэрлэхээс гадна уурын зуухны барилга зэргийг хүлээлгэн өглөө.

Монголын тал барилга байгууламжаа хүлээж авсны дараа Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төв буюу 311 дүгээр анги нь бүрэн хэмжээний Олон улсын цэргийн сургалт явуулах боломжтой төв болсоныг энэ үеэр зарлалаа. АНУ-ын Номхон далайн командлалын Ажиллагааны удирдлагын газрын орлогч, бригадын генерал Жонн М.Хиллеэр энэ ангийн захирагч хурандаа Л.Гансэлэмд сертификат гардуулсан юм. Тив, дэлхийн олон улсын цэрэг дайчид Энхийн төлөөх нэгэн зорилго доор манай улсад 10 гаруй жилийн турш цэргийн ажиллагааны өмнөх олон төрлийн дадлага сургуулиа базааж ирсэн. Уг сургалтын нэгдсэн төв ийнхүү Ази номхон далайн бүс нутгийн сургалтын төв болох юм.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ