Туркт олгох гурван тэрбум еврог ЕХ баталлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-02-04 16:24:47

БРЮССЕЛЬ. /Anadolu/. Туркт байгаа хоёр сая гаруй дүрвэгчийн хэрэглээнд зориулахаар тус улсад олгох гурван тэрбум еврогийн санхүүжилтийг ЕХ-ны гишүүн 28 улс баталжээ.

Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 29-нд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Турктэй байгуулсан дүрвэгсдийн асуудлыг зохицуулах үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу уг санхүүжилтийг баталсан байна. Энэ хэлэлцээр нь Европт ирэх дүрвэгсдийн урсгалыг намжаана гэж ЕХ найдаж байна.

ЕХ-ны Зөвлөлийг даргалж байгаа Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте, “Европ руу ирэх дүрвэгсдийн урсгалыг тогтоох арга хэмжээг авсаар байгаа бөгөөд үүний чухал хэсэг бол Турктэй байгуулсан хэлэлцээр” юм гэж өчигдөр мэдэгджээ.

Мөн тэрбээр, хүний наймаатай тэмцэх, дүрвэгсдийн хуаранд болон ойр орчимд байрлаж, сайхан ирээдүйг хүлээн суугаа хүмүүст тус болох төслүүдийг эхлүүлэх нь эдгээр хэлэлцээрийн зорилго юм гэж мэдэгдэв.

Уг санхүүжилтийн нэг сая еврог ЕХ-ны төсвөөс гаргах бол үлдсэн хоёр сая еврог ЕХ-ны гишүүн орнуудаас үндэсний нийт орлогод нь үндэслэн гаргах ажээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ